10. Гү Игён

3K 318 17
                                    


Шонхор багийн хөгжөөн дэмжигчид баяр хөөрөөр орилолдох бол Хэри инээмсэглэж байлаа. Хэдий хожигдож байгаа багт энгийн мэт боловч баг нь оноо авсанд аз жаргалтай байв.

Хорин минут үлдэх үед түүний хүч тамир барагдаж, гар нь аймшигтай өвчилжээ.

Үлдсэн минутын үед бөмбөг Сүёны эзэмшилд байсан бөгөөд тэрээр эсрэг багийн талбарт гарч, хамгаалалтын хэлбэрт нэвтрэхийг оролдож байв. Гэнэт хажуунаас нь эсрэг багийн тоглогч түүн рүү хурдан ойртож ирэхийг анзаарав. Тэр бөмбөг таслах гэж оролдох нь гарцаагүй ч Сүён бууж өгөхийг хүссэнгүй. Багийн өөр тоглогч руу бөмбөг дамжуулахаар зэхэх агшинд харамсалтай нь санамсаргүйгээр бөмбөгөө алдаж, хий өшиглөн хөл алдчих нь тэр. Газарт унан өвдөлтдөө хашхирахад шүүгч тоглолтыг зогсоон түүнийг шалгахаар явлаа. Хэдэн шинжилгээ хийсний дараа шагай нь хавдсан болохыг тогтоож, тоглолтоос чөлөөлөв.

Дараа нь түүнийг Күин гэх сэлгээний шинэ тоглогчоор сольжээ. Күин өөр багаас "Шонхор"-т шилжин ирээд удаагүй байгаа чадварлаг тоглогч юм. Үнэндээ тэр бардам зангаасаа болж гишүүддээ таалагдаагүй боловч салбартаа сайн тоглогчийн хувиар шийдвэрлэх мөчид чадвараараа талбай дээр гарах эрхтэй.

Хэригийн даалгаварт тэр чухал биш нэгэн тул анхаарч, харьцаж үзэх шаардлагагүй.

Күин талбайд нэгдэн орохдоо үлээдэг бохь гаргаж ирэн багийнхаа нэгт өгөх нь тэр. Үүнийг харсан Жүхёны хөмсөг дээш гарав. Дараа нь Күин Жүхёны зүг яваад түүний царайг харанхуйд автуулан аз жаргалгүй болгох жигтэй зүйл хэлсэн юм. Нөгөө талд Хэри анзаарч харалгүй тоглолтдоо төвлөрчээ.

Багийн гишүүдээ бүрдүүлж шийдсэний дараа тоглолт үргэлжилж эхэллээ. Дахин, эсрэг баг Хэри рүү довтлон ирж байв. Гэтэл энэ үед Күин хурдтай гүйж ирээд түүний өмнө хөндөлсөн харагдах орчныг нь таглачхав. Хэри бараг л түүнийг түлхэхээ шахсан.

Аз болж Хюён, Юри нар аврах ажилд ирж, гоолын хаалгаа хамгаалалтдаа авав. Гэхдээ хүчирхэг эсрэг баг нь тэдний хашилтаас зугтаж чадсан тул аз тэдний талд байсангүй. Луу багийн хоёр гишүүн эрээлжлэх бөмбөгийг бие бие рүүгээ маш хурдан дамжуулах нь шилдэг хослол гэлтэй. Энэ удаа Хэри юу болж байгааг ойлгон байрлалаа эзэллээ. Тэдний харцнаас техник анзаарагдах мөчид эсрэг багийн зүүн талын довтлогч бөмбөгийг өшиглөх боловч Күин энэ удаа Хэригийн харааны орчныг улам хааж орхив. Гэхдээ Хэри бөмбөгийг харж чадаагүй ч азаар бөмбөг хаана тусахыг тооцоолж мэдэн барьж аваад даруйхан багийнхаа тоглогч руу дамжууллаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now