12. Гү Игён

3.1K 362 49
                                    


Дөрвөн өдөр өнгөрөв. Хэри өдөр бүр завгүй тууштай бэлтгэл хийж байсан бол энэ хугацаанд Сүёны хөлийн бэртэл нь эдгэрсэн байлаа. Шонхрууд зөвхөн бэлтгэлдээ бүрэн анхаарлаа хандуулна. Дараагийн өдөр нь тэд тэмцээн зохиогдож буй цэнгэлдэх хүрээлэнг зорин "Арслан" багийн тоглолтыг үзжээ. Энэ нь арслангуудыг тэдэнтэй дэлхийн цомын тэмцээний аваргын төлөө өрсөлдөх баг мөн эсэхийг тодорхойлно. Хэдий үзэгчид арсланг цомхон финалд гарна гэж үзэх ч цаад санаандаа шонхрууд тэдний тоглолтын тактикийг судалж байгаа нь энэ.

Үзэгчдийн суудалд найзуудаараа зэрэгцэн суун үзэж байхад Сүён нухацтай ажиглаж байв.

"Юу гэж бодож байна? Луу баг үнэхээр сайн байсан. Харин Арслан... тэд хэд дахин илүү харагдаж байна."

Хюён болон бусад нь толгой дохилцон Арслангийн багийг шилдгийн шилдэг гэдэгт санал нийлцгээн ярилцах аж.

Тэмин тэдний дундуур орж ирэн Хэригийн хажууд суулаа. Тэр хүн бүрт зориулж попкорн, хийжүүлсэн ундаа худалдан авчээ.

Хэн ч анзаараагүй нөгөө талд Мину тэдэн рүү ойртохыг хичээж байв. Гэвч ойртож чадахгүй шалтгаан нь Тэмин өөрийн эрчүүдэд түүнийг Хэригийн байгаа газраас зуун метрийн зайд нэвтрүүлэх ёсгүйг тушаасан юм. Мину хашхирахыг хүсэж байсан ч том биетэй бие хамгаалагчид түүний хоёр талаас чирэн цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргав.

Хэри заримдаа Минуг хаачсан болохыг гайхдаг. Тэр хажууд нь гэмгүй суух залууг Минуг өөрөөс нь холдуулж байгаа этгээд гэдгийг төсөөлөө ч үгүй. Харин тэр гэмгүй залуу хайртай эмэгтэйг нь харах эрчүүдийн харцыг үзэн яддаг, ялангуяа Мину гэх нөхрийг бүр ч их.

Бараг өдөр бүр Тэмин тасралтгүй тэдэн дээр ирэх нь зуршил болж. Анх багийн гишүүд түүнтэй харьцах эвгүй байсан ч удалгүй бүгд дасал болсон юм. Тэмин хатагтай шиг харагдахаа больж илүү тохиромжтой хувцас өмсдөг болсон байлаа. Юу гэхээр яг ч бүрэн эрэгтэй хослол өмсөхгүй ч аль хэдийн даашинз эсвэл юбка өмсөхөөс татгалзсан гэсэн үг. Одоо бол түүний үйл хөдлөл жоохон эрч хүчтэй, хурц болно өөрчлөгдөж байгаа ч ярих юмуу, зарим алхаа гишгээ нь эмэгтэйлэг шинжээ хараахан гээгүй байгаа юм. Тэминийг нойтон хамуу шиг дагах нь Хэрид анхандаа төвөгтэй санагдсан ч түүнд зөвшөөрөхөөс өөр сонголт олдоогүй.

Харин Минугийн хувьд тэр ч бас түүний бэлтгэлийн үеэр зочлох гэж хэд хэдэн удаа оролдоход цэнгэлдэх хүрээлэнгийн хамгаалагчид болон Тэминий бадируун том залуус түүнд саад болж байжээ. Үнэндээ Тэмин ихээхэн нэр нөлөөтэй учир холбоо сүлбээ сайтай, тэр тусмаа шонхор багийн хамгийн өгөөмөр ивээн тэтгэгч тул хүн бүхэн түүнийг хүндэт VIP зочноо хэмээдэг. Тиймээс Тэмин өөрийн сүр жавхлант нэр алдраа ашиглан тоглож байгаа. Энэ нь бараг л бохир тоглолт биш шүү дээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Onde as histórias ganham vida. Descobre agora